Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө, удган нарын төлөөлөлтэй уулзсан байж магадгүй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө, удган нарын төлөөлөлтэй уулзсан байж магадгүй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2022.02.11/ тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авч, уулзсан байж болзошгүй байна.

Учир нь нэгэн иргэн өөрийн facebook хуудастаа, “Өчигдөр МОНГОЛ БӨӨГИЙН түүхэнд томоор бичигдэх үйл явдал болсон нь ТӨРИЙН ТЭРГҮҮН /ерөнхийлөгч/ тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.Энэхүү үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллүүдийн нэг болон оролцсон доо туйлын их баяртай байна.Зохион байгуулсан болон идэвхи чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Хир хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийн мэдэрсэн 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосон доо.Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон2 үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Хөх мөнх тэнгэр минь үрс биднээ өнө мөнхөд ивээн тэтгэж явах болтугай. Хүндэтгэсэн: Аргалдай улаач” гэжээ.

Сонирхуулахад, тус уулзалтад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн асан Б.Галаарид орцсон байж магадгүй байна. Учир нь тэрээр "Бөө мөргөл"-ийн сэдвээр судалгаа хийдэг гэдэг билээ.