Олон нийт “Хэлэлцүүлэг”-т анхаарч байх үеэр Д.Амарбаясгалангийн зөвлөх Ж.Эрхэмбаатар нарыг ХБ-ны дэд захирлаар томилж байжээ

Олон нийт “Хэлэлцүүлэг”-т анхаарч байх үеэр Д.Амарбаясгалангийн зөвлөх Ж.Эрхэмбаатар нарыг ХБ-ны дэд захирлаар томилж байжээ

Хөгжлийн банк /ХБ/-ны чанаргүй зээлийн асуудал олны анхааралд ороод байна. Иймд энэ асуудалтай холбогдуулж өнгөрсөн баасан гараг /2022.02.11/-т “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг нэр бүхий сэтгүүлчид зохион байгуулж, олны анхаарал тийшээ чиглээд байв.

Тэгвэл олны анхаарал шилжсэн энэ үеэр /2022.02.11/ Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ гэнэт хуралдаж, тус банкны дэд захирлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Ж.Эрхэмбаатар болон эдийн засагч н.Батырбек нарыг томилсон байна. Зарим эх сурвалж, “Ж.Эрхэмбаатар, н.Батырбек нарыг Хөгжлийн банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Учир нь тус албан тушаалд 30 хоногт багтаан олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана” гэсэн юм.

Сонирхуулахад, Ж.Эрхэмбаатар нь УИХ-ын 2020 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж, ялагдал хүлээсэн нэгэн юм. Харин саяхан /2021.12/ МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн хуулийн бодлого хариуцсан орон тооны зөвлөхөөр томилогджээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө