Украинд Монголын 80 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөн амьдарч байна

Украинд Монголын 80 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөн амьдарч байна

ОХУ, Украины хилийн орчимд 100 мянган цэргээ төвлөрүүлээд буй. Үүнтэй холбоотой хоёр орны хооронд тун ээдрээтэй харилцаа үүсээд байна. АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ, Украин руу Бээжингийн өвлийн олимпын дараа довтолж магадгүй гэсэн сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа. Үүгээр ч зогсохгүй 10 гаруй орон тус улсаас иргэдээ татан авахаа мэдэгдээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Украинд 68 монгол оюутан суралцаж байна. Тэдний зургаа нь энэ хичээлийн жил цахимаар буюу эх орноосоо суралцаж байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газар мэдээлэв. Түүнчлэн Украинд ажиллаж, амьдардаг 20 орчим монгол иргэн байдаг аж. Манай улс Украинд дипломат төлөөлөгчийн газаргүй тул Варшав дахь Элчин сайдын яам давхар хариуцдаг.

Консулын газрын мэдээлснээр Варшав дахь Элчин сайдын яам болон Өргөмжит консулаар дамжуулан тус улсад буй монгол иргэдтэй тогтмол холбоо тогтоож, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж байгаа аж.