ТЦА: Өнөөдөр өглөөний байдлаар зам тээврийн 110 осол гарсан

ТЦА: Өнөөдөр өглөөний байдлаар зам тээврийн 110 осол гарсан

Өнөөдөр /2022.02.14/ бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт эхэлж буйтай холбоотойгоор замын ачаалал, хөдөлгөөн эрс нэмэгдээд байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулан тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонбаяр, “Ачаалал их байгаатай холбогдуулан замын уулзвар бүр дээр болон сургууль, цэцэрлэгийн гол холбоос дээр цагдаагийн алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Өнөөдөр өглөөний байдлаар гэхэд нийт 110 зам тээврийн  ослын тухай дуудлага бүртгэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн хичээл орж эхэлсэнтэй холбоотой явган хүний хөдөлгөөн ихэсдэг тул дүрмийн дагуу гарцаар гарч буй иргэдэд зам тавьж, хурдаа тохируулахыг сануулъя” гэв.