Маргаашаас автобусны зарим чиглэлийг уртасгаж, өөрчлөлт оруулна

Маргаашаас автобусны зарим чиглэлийг уртасгаж, өөрчлөлт оруулна

Нийслэлд өдөрт 97 чиглэлд 940 орчим автобус үйлчилгээнд гарч байгаа бөгөөд бүх шатны боловсролын байгууллагууд өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан зам тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн юм.

Тэгвэл маргаашаас /2022.02.15/ Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор автобусны зарим чиглэлийг уртасгаж, өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнд, Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан-Овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгаж байна. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил VI хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-“Ард” кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилсөн байна.