Нийтийн тээврийн автобус явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарлаа

Нийтийн тээврийн автобус явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарлаа

Дөнгөж сая Төв талбайн уулзвар орчим нийтийн тээврийн автобус явган зорчигчийг мөргөсөн осол гарлаа. Тодруулбал, Нисэх-120 мянгат чиглэлийн Ч:7 дугаартай нийтийн тээврийн автобус гарцаар гарч байсан иргэнийг мөргөсөн байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Хохирогчийг яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна.

Яг одоо цагдаагийн албан хаагчид ослын газарт нарийвчилсан үзлэг хийж байна. 

Автобусны жолооч “гэрлэн дохионы дагуу эргэсэн” гэсэн тайлбарыг өгчээ.