Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл, энэ сарын 18-нд эхлэх гэж байна. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр зохион байгуулна.
Бүртгэл хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цагт дуусна. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ.
Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.