Сангийн сайд асан Б.Болор Монгол-Орос III дугаар сургуульд 2 сая төгрөгийн цалинтай гэрээт багшаар ажиллаж байна

Сангийн сайд асан Б.Болор Монгол-Орос III дугаар сургуульд 2 сая төгрөгийн цалинтай гэрээт багшаар ажиллаж байна

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эхэлж байсан сэтгүүлчийн эрхэнд халдсан талаарх мэдээллийг Nuuts.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор С.Будрагчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ. Мөн тэрбээр тус сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдлийг, нотлох баримтын хамтаар АТГ-д өчигдөр хүлээлгэн өгсөн юм.

Харин Монгол Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон хэвлэлд тайлбар өгөх үеэрээ ажилчдын цалингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл харуулсан юм. Тэрбээр, “Н.Лүндэндорж багш буюу манай нөхрийг 10 сая төгрөгөөр цалинждаг гэсэн байсан. Тийм зүйл огт байхгүй. Манай сургуульд гэрээгээр ажилладаг 12 багш байна. Үүнээс хоёр нь л Монгол багш. Тэрний нэг нь Н.Лүндэндорж 3 сая төгрөгөөр цалинжиж байна. Бусад багштай харьцуулбал хамаагүй бага. Харин нөгөөх нь Сангийн сайд асан Б.Болор 2 сая төгрөгийн цалингаар гэрээт багшаар ажиллаж байна” гэв.