Ж.Соронзон: Манай нөхөр “багшлахаа больё” гээд гарсан, одоо оронд нь ажиллах хүн алга

Ж.Соронзон: Манай нөхөр “багшлахаа больё” гээд гарсан, одоо оронд нь ажиллах хүн алга

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эхэлж байсан сэтгүүлчийн эрхэнд халдсан талаарх мэдээллийг Nuuts.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор С.Будрагчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлж, тэрбээр өчигдөр тус сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдлийг, нотлох баримтын хамтаар АТГ-д хүлээлгэн өгсөн юм.

Тэгвэл энэ талаар тус сургуулийн захирал Ж.Соронзон хэвлэлд тайлбар өгсөн байна. Тэрбээр, “Хэрэв намайг АТГ-аас шалгана гэвэл энэ бүх материалууд бэлэн байна. Манай сургуулийн бичиг баримт санхүүгийн дэг журам маш өндөр. Нөхрийн хувьд 10 гаруй сая төгрөгийн цалин авсан зүйл байхгүй. Манайд одоогоор 12 багш гэрээгээр ажиллаж байгаагаас хоёр нь л Монгол багш байдаг юм. Нэг нь манай нөхөр Н.Лүндэндорж нөгөөх нь Сангийн сайд асан Б.Болор юм. Манай нөхрийн цалинг харвал бусад гэрээт багшаас хамаагүй бага цалин авдаг. Эхнэр нөхөр хоёр хамтдаа хөдөө багшаар ажиллахаар явчхаад нөхөр нь захирал болчихсон эхнэртэйгээ хоёулаа насаараа ажиллаж л байдаг шүү дээ. Манай нөхөр тэглээ ч үндсэн багш биш гэрээт багш, цагийн багш. Маш өндөр зэрэглэлийн багш нар манайд ажилладаг. Мөн энэ хэрэг сэвэгдсэнээс хойш манай нөхөр “Би энэ хичээлийг орохоо больё. Чи хүүхдүүдийн төлөө намайг багшаар ор гэсэн болохоос надад 4 сая төгрөг өгөх гэж оруулаагүй” гээд одоо багшлахаа болчихсон. Одоо оронд нь багшлах хүнгүй байна. Хэн энэ хичээлийг орох уу гээд маш том хэцүү асуудал гараад байна. Харин манай дүүгийн овгийн эхний үсэг өөр байна. Иргэдийг төөрөгдүүлэх зорилготой сольсон өөрчилсөн гэсэн байсан. Тийм зүйл огт байхгүй. Техникийн алдаа л гарсан байх” гэсэн юм.

ҮЗЭХ: