Ч.Ундрам, Ц.Анандбазар нарын хамаарал бүхий компани ХБ-наас авсан зээлээ төлсөн ч АТГ-аас шалгаж эхэлжээ

Ч.Ундрам, Ц.Анандбазар нарын хамаарал бүхий компани ХБ-наас авсан зээлээ төлсөн ч АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК 669.8 сая иенийн зээл,  Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийг авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Улмаар тэд асуудал дэгдэх үеэр зээлээ төлж барагдуулсан болохыг Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан мэдээлсэн.

Тэгвэл гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээлээ төлсөн ч АТГ шалгаж эхэлсэн байна. 

Ташрамд өгүүлэхэд, МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банктай холбогдож, албан тушаалаа урвуулан ашиглаж, зээл авахад нөлөөлсөн улстөрчдийг намаасаа хөөх болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.