Тэрэлж рүү нэвтрэхэд 3-10 мянган төгрөгийн хогны хураамж авдаг болно

Тэрэлж рүү нэвтрэхэд 3-10 мянган төгрөгийн хогны хураамж авдаг болно

Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр аялал жуулчлалын бүсэд нэвтрэх авто тээврийн хэрэгслээс хог хаягдлын үйлчилгээний хураамж авах журмын төслийг боловсруулжээ.

Тухайлбал, Тэрэлж рүү нэвтэрч, аялж зугаалж буй иргэдээс төвлөрүүлэх хог хаягдлын хураамжийн хэмжээг суудлын автомашин 3000, автобус 10 мянган төгрөг байхаар тусгасан байна. Ингэхдээ жижиг оврын автомашинд 1-3, том оврын тээврийн хэрэгсэлд 5-8 хогийн уут тараах аж. Дээрх журам удахгүй батлагдаж хэрэгжинэ гэдгийг албаныхан хэллээ.