СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автобусны буудал дээр суудлын автомашин шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автобусны буудал дээр суудлын автомашин шатжээ

Өчигдөр /2022.02.20/ 19:07 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун-Овооны автобусны буудал дээр суудлын автомашин шатаж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.