ЭМЯ: Сүүлийн хоногт 309 халдварын тохиолдол батлагдаж хүний амь нас эрсдээгүй

ЭМЯ: Сүүлийн хоногт 309 халдварын тохиолдол батлагдаж хүний амь нас эрсдээгүй

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 309 тохиолдол шинээр бүртгэгдсэний 213 нь нийслэл Улаанбаатарт, 96 нь орон нутагт илэрчээ. Өнөөдрийн байдлаар 4329 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 920 нь хүүхэд, 266 нь жирэмсэн эмэгтэй байна.

Мөн өнгөрсөн хоногт Covid-19 халдварын шалтгаант нас баралт бүртгэгдсэнгүй. Гэхдээ эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсээс 378 хүний биеийн байдал хүнд, 52 хүний бие нэн хүнд байна.