Шатаж буй автобуснаас иргэдийг аварсан сурагч Д.Хүчитбаатарыг "Шударга журам" медалиар шагнав

Шатаж буй автобуснаас иргэдийг аварсан сурагч Д.Хүчитбаатарыг "Шударга журам" медалиар шагнав

Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9А ангийн сурагч Д.Хүчитбаатар нь “Гачуурт”-ын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаж, асаж байгаа галыг унтрааж баатарлаг үйлс бүтээсэн.

Өнгөрсөн амралтын өдөр түүнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр хүргэж өөрийн твиттер хуудастаа, “02 дугаар сарын 15-ны өдөр Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн автобусанд гал гарахад ҮБХИС-ийн харьяа Тэмүүжин-Өрлөг дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Д.Хүчитбаатар хүү жолооч эмэгтэйд туслан зорчигчдыг гаргаж, галыг унтраасан баатарлаг үйл бүтээжээ. Түүнд баяр хүргэе” гэсэн байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2022.02.21/ Үндэсний батлах хамгаалах Их сургуулийн удирдлагууд Д.Хүчитбаатар хүүг хүлээ авч, зоригтой үйлс гаргасанд нь баяр хүргэн "Шударга журам" медаль болон Нийслэлийн тэргүүний сурагч медалиар шагнаж байна.