Эрдэнэс Тавантолгой компанийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу нислэг үйлддэг болсон байна. Тус нислэгийн тийзний үнэ нь нэг талдаа 274 мянган төгрөг юм байна.
Одоогоор тус аймгийн Ханбогд сум руу нислэг үйлдэж буй билээ. Цогтцэций сумын хувьд "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний бүлэг орд бий учир нь уурхай дагасан үйл ажиллагааг идэвхжүүлж ийнхүү нислэг үйлддэг болжээ.