Х.Нямбаатар: Цагдаа нарын цалинг нэмж, хувцас хэрэгслийг сайжруулна

Х.Нямбаатар: Цагдаа нарын цалинг нэмж, хувцас хэрэгслийг сайжруулна

Өнөөдөр /2022.02.22/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп"-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж, зөвлөлдлөө.

Тэрбээр энэ талаар, "Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх, Илүү цагийн хөлс тооцох, Нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлттэй хөтөлбөрт хамруулах, Ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг группийн төлөөлөл бүсгүйчүүд уламжиллаа.

Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь мөн үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан. Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа.

Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөх болсон, бид судална, нөөц бололцоондоо тулгуурлаж, үе шаттай бодит ажил болгоно" гэсэн байна. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө