Гэрээсээ гараад найм хоног сураггүй алга болсон 14 настай охиныг эрэн хайж байна

Гэрээсээ гараад найм хоног сураггүй алга болсон 14 настай охиныг эрэн хайж байна

Энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдөр /2022.02.14/ Энхбатын Анударь гэх 14 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тэрбээр 165-168 метр өндөртэй, шар царайтай, том нүдтэй, урт хар өнгийн үстэй, дунд зэргийн биетэй, биед ил харагдах содон шинж тэмдэггүй. Гэрээс гарахдаа урт хар өнгийн савхин куртик, хар өмд бараан өнгийн гуталтай явж байж болзошгүй байна. Иймд иргэд тус охиныг харсан бол Цагдаагийн тусгай 102 дугаарт мэдэгдэхийг анхааруулав.