СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч өндөр хүчдэлийн цахилгааны багана мөргөж, хамт зорчиж явсан 11 настай хүүхэд нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч өндөр хүчдэлийн цахилгааны багана мөргөж, хамт зорчиж явсан 11 настай хүүхэд нас баржээ

Өчигдөр/2022.02.22/ зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гурван зорчигчтой суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход автомашины төмөр хийцэд 11 настай эрэгтэй хүүхэд хавчуулагдан нас барсан байсныг цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн байна.