Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг түргэсгэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг түргэсгэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн /2022.02.23/ хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын асуудлыг хэлэлцэж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг хурдасгах, яаралтай дуусгах, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхээр шийдвэрлэжээ. 

Мөн салбар хариуцсан сайдад үүрэг даалгавар өгсөн байна.  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг болох Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхлүүлнэ гэх мэдээлэл бий. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулах юм. Эл бүтээн байгуулалт эхэлснээр Зүүнбаян өртөө өргөжин тэлж цаашдаа хөдөлгөөн зохион байгуулах, вагон үзэх, зам засварын зэрэг олон тоо нэмэгдэх төлөвлөлт байгаа юм. 

Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөснөөр нийт 1970 хүн амтай Зүүнбаян тосгон дахин сэргэн мандах боломжтой болсон байна.