Х.Баттулгын зөвлөх гэх Ц.Ууганбаяр нарын таван компанид шаардлага хангахгүй байхад нь зээл олгожээ

Х.Баттулгын зөвлөх гэх Ц.Ууганбаяр нарын таван компанид шаардлага хангахгүй байхад нь зээл олгожээ

УИХ-аас томилогдсон Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Тус дүгнэлтээр Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит таван компани нь Хөгжлийн банкнаас олгогдох төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага хангахгүй байхад зээл авсан болох нь Ажлын хэсгийн дүгнэлтээр илэрчээ. Тодруулбал, Нью яармаг хаусинг прожект, Барилгын хийц үйлдвэрлэл, Эрдэнэс монгол зэрэг нь төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага хангахгүй байсан ч зээл авч чадсан байна.  Мөн 797.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий 27 зээлдэгчид хуульд заасан шаардлага хангаагүй байхад нь зээл олгожээ. Мөн ТУЗ-ын шийдвэрийн заалтуудыг хангаагүй Бизнес Эйрвэйс,  НВЦ, Монгол драй гэх мэт 10 гаруй компани зээл авсан байна.