НИТХ: "Нью Имплант" ХХК халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн

НИТХ: "Нью Имплант" ХХК халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн

Өчигдөр/2022.02.22/ цахим хуудаснаа нэгэн иргэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилэн дансны мэдээлэлд өнгөрөгч 2021 оны аравдугаар сард "Нью Имплант" ХХК-ийн данс руу гэрээний төлбөр болгож 7 сая 800 мянган төгрөгийг шилжүүлсэн нь дурдагдсан талаар мэдээлсэн.

Тэрхүү шилжүүлгэд гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг байгууллагад төсвийн мөнгө яагаад шилжсэн талаарх асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулсан юм. 

Тэгвэл тус мэдээллийн дагуу НИТХ-аас тайлбар гаргасан байна. Үүнд, "2022 оны 02 сарын 22-ны өдөр иргэн Б.Цогтгэрэл өөрийн facebook хуудсандаа нийтэлсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилэн дансны мэдээлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 01-нээс соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ нь Монгол Улсын Төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит номын сангуудад шаардлагатай ариутгалын хаалга, бусад халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бусад хэрэгслийг олгосон. Улмаар Нью Имплант ХХК дээрх халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд, уг аж ахуйн нэгж нь эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм. Жич: Номын сангуудад дээрх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 2021.10.06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд, энэ талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэсэн билээ" гэжээ.

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө