Маргаашаас галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно

Маргаашаас галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орно

Маргаашаас буюу хоёрдугаар сарын 24-ны өдрөөс /2022.02.24/ зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь дараах байдлаар өөрчлөлт орохыг УБ төмөр зам ХНН анхааруулжээ.

Үүнд:

  1. Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн №271-р галт тэрэг Улаанбаатараас 11:40 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөнд 20:50 цагт ирнэ.
  2. Сүхбаатар - Улаанбаатар чиглэлийн № 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 21:30 цагт хөдөлж, Улаанбаатарт 06:16 цагт ирэх аж.