ХБ-ны ТУЗ болон Эрсдэлийн хорооны даргаар ажиллаж байгаа МАН-ын хэлтсийн дарга Ү.Амарбат нарыг солихоор болжээ

ХБ-ны ТУЗ болон Эрсдэлийн хорооны даргаар ажиллаж байгаа МАН-ын хэлтсийн дарга Ү.Амарбат нарыг солихоор болжээ

Хөгжлийн банкны ТУЗ-ын хараат бус гишүүн болон тус банкны Эрсдлийн хорооны даргаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ажиллаж байгаа нь олны нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ-ын хараат бус гишүүдийг бүрэн бүрэлдхүүнээр нь солихоор болжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулахаар болсон байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл ажлын цагаар хүлээн авах бөгөөд материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай гэжээ. 

Өдгөө Хөгжлийн банкны хараат бус гишүүнээр Р.Мөнхтөр, М.Золжаргал, Н.Батнасан Ү.Амарбат нар ажиллаж байгаа юм.  




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө