АТГ нь зөвхөн соён гэгээрүүлэх ажлыг явуулж, шинээр “Үндэсний мөрдөн шалгах алба"-ыг байгуулна

АТГ нь зөвхөн соён гэгээрүүлэх ажлыг явуулж, шинээр “Үндэсний мөрдөн шалгах алба"-ыг байгуулна

АТГ, цагдаа, тагнуул гүйцэтгэх болоод мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор манайд харьяалах асуудал биш, тэднийх зэрэг асуудал их гардаг. Тиймээс энэ давхцалыг үгүй хийхийн тулд чиг үүргийг тодорхой болгож, оронд нь “Үндэсний мөрдөн шалгах алба”-тай болох талаар яригдаж байсан. Тэгвэл уг асуудлыг удахгүй чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж магадгүй байна. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “АТГ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг шалгадаг, хянадаг байх талаар судалж байгаа. Энэ асуудлаар Монголын мөрдөн байцаах албыг үеийн үед удирдаж байсан удирдлагатай бүгдтэй уулзаж санал бодлоо солилцоод явж байна” гэсэн юм.

Дээрх албажвал АТГ соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэл рүүгээ түлхүү анхаарч ажилладаг болно гэсэн үг.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө