ВИДЕО: "Ж.Соронзон хууль бус үйлдлээ нуун дарагдуулахаар ажиллаж байна" гэв

ВИДЕО: "Ж.Соронзон хууль бус үйлдлээ нуун дарагдуулахаар ажиллаж байна" гэв

Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийн талаарх баримтад нэвтрүүлэг бэлтгэж, мэдээлсэн нь өдгөө олны анхаарлыг татаад байгаа билээ. 

Улмаар сэтгүүлч С.Будрагчаа нь Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандсан. Харин дээрх газраас түүний мэдээллийг шалгаж байгаа эсэх, хэрхэн ажиллаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл сэтгүүлч С.Будрагчаагийн мэдээлж буйгаар Ж.Соронзон нь өөрийн хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд нэр бүхий хүмүүсийг ажлын байран дээрээ шөнө оройн цагаар ажиллуулж байгаа аж. Тиймээс ч тэрбээр энэ талаар мэдээлж, уг үйлдлийг таслан зогсоохоор ТЕГ, ЦЕГ-ын жижүүрийн утсаар мэдээлэл өгсөн байна. Энэ дагуу дээрх газруудаас бүрэлдэхүүн ирж, ямар шалтгаанаар шөнө оройн цагаар ажиллаж байгааг тодруулж, нярав, нягтлан зэрэг хүмүүсээс мэдүүлэг авчээ. 

Харин тэд Ж.Соронзон захирлын хууль бус хэмээж буй үйлдлийг шалгах эрх бүхий байгууллага биш учраас өгсөн дуудлагын дагуу мэдүүлэг авсан. Харин хэргийн тухайд АТГ шалгах учиртай гэх тайлбар өгөөд явсан гэдийг сэтгүүлч С.Будрагчаа мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө