Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулахын тулд энэ долоо хоногоос эхлэн 59 сургуулийн хичээл эхлэх цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж буй. Тэгвэл үүнтэй холбоотой замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгааг албаныхан хийж байна.
Энэ талаар замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн “Иргэд замын түгжрэл буурна гэсэн буруу ойлголттой байна. Түгжрэл бус харин өглөөний оргил ачааллын үеэр хөдөлгөөний эрчим 12.5 хувиар буурна” гэв.
Мөн тэрбээр, “Замын ачаалал даваа гарагийн 6-7 цагийн хооронд 24 хувиар нэмэгдсэн. Харин өнөөдөр жигд урсгалтай явж байна. Судалгаа цаашид үргэлжилнэ” гэлээ.
ВИДЕО:
Э.Мишээл