Татварын хэлтсийн дарга Ү.Амартүвшинийг шүүхээс гэм буруугүйд тооцсоныг эсэргүүцэж жагслаа

Татварын хэлтсийн дарга Ү.Амартүвшинийг шүүхээс гэм буруугүйд тооцсоныг эсэргүүцэж жагслаа

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Ү.Амартүвшиний хэргийг шүүх гэм буруугүйд тооцжээ. Энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэгдээгүй хэмээн үзэж хохирогчийн ар гэрийнхэн, хамт ажиллагсад өнөөдөр Нийслэл дэх эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гадна жагсаал хийсэн байна.

Хэргийг тодруулбал, 2020 онд болсон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр Ү.Амартүвшин хурал үймүүлэхийг оролдсонд хэсгийн ахлагч нар түүнийг болиулах гэж оролджээ. Улмаар хохирогчийг шатны уруу түлхэж, нурууны бэртэлтэй болгосон байна. Хэрэг шүүхэд шилжсэн ч шүүх хурлын шийдвэр энэ оны эхээр гарч, Ү.Амартүвшинг гэм буруугүйд тооцжээ.

Хохирогч одоо хүртэл ажлаа хийж чадахгүй, нурууны гэмтлээсээ болж гэртээ байхаас аргагүйд хүрсэн байна. Шүүх эмнэлгээс нурууны гэмтлийг шинэ бэртэл гэж үзсэн ч хэргийг ийнхүү шийдсэн гэв.