"Украин цэргүүдийг нэг бүрчлэн хөнөөж байна" гэгдэх бичлэг долоон жилийн өмнөх видео тоглоомын хэсэг байжээ

"Украин цэргүүдийг нэг бүрчлэн хөнөөж байна" гэгдэх бичлэг долоон жилийн өмнөх видео тоглоомын хэсэг байжээ

Өнөөдөр өглөө Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарласан. Үүнээс хойш ОХУ-ын цэргийн хүчин Украины зүүн нутгийн хотууд руу пуужин харваж, агаарын баазуудад нь цохилт өгөөд байна.

Тэгвэл олон улсын хэвлэлээр төдийгүй манай улсын томоохон мэдээллийн сайтууд дээр “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” хэмээх гарчигтай цэргүүдийг нэг бүрчлэн устгаж буй бичлэг түгсэн юм. Тус бичлэг нь одоогоос долоон жилийн өмнө цацагдсан видео тоглоомын бичлэг байжээ. Иймд иргэд эх сурвалжгүй баталгаагүй мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна.

ВИДЕО: