Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаад шалгаж, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн хамаарал бүхий түүний эгч Х.Хашчимэгийн удирддаг, Г.Дамдинямын хувьцаа эзэшдэг “Вертекс Майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий Вестерн холд ХХК 28 сая ам.доллар, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий Түгээмэлтүмэн хишигтэн ХХК-д 18.5 тэрбум төгрөг, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн Шанх Майнинг ХХК-д 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг.
Үүнтэй холбоотой бас нэгэн анхаарал татах мэдээлэл байгаа нь Хөгжлийн банкны дэд захирал, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярын зүгээс "Вертекс Майнинг партнер" ХХК-г шаардлага хангахгүй гэх шалтгаанаар зээл олголгүй хоёр удаа буцаасан гэдэг. Гэтэл Ч.Мөнхбаярыг ээлжийн амралттай байхад Г.Амартүвшин нь тус компанид зээл олгосон гэж буй.
Тэгвэл өнөөдөр дээрх УИХ-ын гурван гишүүнтэй АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Батбаяр, Уул, уурхайн эдийн засагт Л.Наранбаатарыг хамтарсан гэх мэдээллийг АН-ын бүлгийн зөвлөх өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Түүний мэдээлж буйгаар Хөгжлийн банкнаас зээлсэн асуудалд ч дээрх хоёр холбоотой байж магадгүй аж. Хэрвээ энэ үнэн бол тус хэрэгт эдийн засагч Л.Наранбаатар, Элчин сайд Б.Батбаяр нарыг мөн шалгах уу гэдэг нь анхаарал татаж байна.
Одоо шоронд хоригдож байгаа ХБны дэд захирал, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр алдарт 3 гишүүний 33 тэрбумын зээлийг шаардлага хангахгүй гэж 2 удаа буцаахад, @Amartuvshin_Xac захирал нь ээлжийн амралтын өгч явуулаад араар нь ОЛГОСОН байна!#ЦэвэрЛуйвар@NOcorruptionMGL pic.twitter.com/XKL4jThY4w
— Батука (@Batuka_UB) February 21, 2022