ОХУ-тай хиллэдэг Литва улс онц байдал зарлаж, НАТО-гийн армийг хилийн дагуу байрлуулна гэж мэдэгдлээ

ОХУ-тай хиллэдэг Литва улс онц байдал зарлаж, НАТО-гийн армийг хилийн дагуу байрлуулна гэж мэдэгдлээ

ОХУ-ын цэрэг Украин руу довтолсны улмаас тус улс дайны байдалд шилжээд байна. Тэгвэл Украинтай хил залгаа Литва Улс болзошгүй аюулаас сэргийлж “онц байдал” зарлалаа.

Энэ талаар Литвийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийх үеэрээ, "Орос, Беларусийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн цэргийн хүчнээс ирж болзошгүй үймээн самуун, өдөөн хатгалгаас сэргийлж хилийн дагуу НАТО-гийн армийг байрлуулна" гэж мэдэгдлээ. Сонирхуулахад, Литва Улс нь зүүн талаараа Беларусь, баруун урд талаараа Орос гэсэн 4 улстай газраар хиллэдэг юм.

Эх сурвалж: Reuters