ВИДЕО: Бали аралд шатахууны хямрал нүүрлэж, шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсжээ

ВИДЕО: Бали аралд шатахууны хямрал нүүрлэж, шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсжээ

Индонезийн аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг Бали аралд шатахууны нийлүүлэлт саатсаны улмаас шатахуун түгээх станцуудын гадна "яг л монгол шиг" урт дараалал үүсэж, автомашин, мотоциклийн хөдөлгөөнд хүндрэл учирч эхэлжээ. 

ВИДЕО:

Энэ сарын 11 /2026.10.11/-нээс эхэлсэн нийлүүлэлтийн доголдол нь шатахуун тээвэрлэгч хөлөг онгоцны техникийн асуудал, далайн цаг агаарын таагүй нөхцөл болон хөнгөлөлттэй шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж албаныхан мэдээлсэн байна. Харин жолооч шатахуун авахын тулд олон цаг дараалалд зогсох болсон байна. Мөн шатахуун түгээх станцуудын ачаалал нэмэгдэж, зарим газарт шатахуун дууссан тухай мэдэгдэл байршуулж эхэлжээ. 

Гэсэн хэдий ч Индонезийн эрх баригчид арал даяар шатахууны нөөц дууссан гэх мэдээллийг үгүйсгэж, асуудал нь шатахууны хомсдолоос илүүтэй түгээлт, нийлүүлэлтийн саатлаас үүдэлтэй гэж тайлбарлах болжээ. 

Индонезийн шатахуун импортлогч, түгээгч “Pertamina” компани нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зарим ШТС-ыг 24 цагаар ажиллуулан, шатахуун түгээлтийг шуурхай зохион байгуулж эхэлсэн байна. Бали арлын захирагч Ваян Костер иргэдийг сандралгүй, шатахууныг шаардлагагүйгээр нөөцлөхгүй байхыг уриалжээ. Бали арлын эдийн засаг аялал жуулчлалаас ихээхэн хамаардаг тул шатахууны нийлүүлэлтийн саатал нь оршин суугчдын өдөр тутмын амьдралаас гадна жуулчдын зорчих хөдөлгөөнд ч нөлөөлөх эрсдэлтэй ажээ. 

Эх сурвалж: AP News