НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Ф.Гранди өнөөдөр /2022.02.24/ хийсэн мэдэгдэлдээ, "хүмүүс Украиныг орхин дүрвэж эхлэхтэй зэрэгцэн Украин болон хөрш зэргэлдээ орнууд дахь үйл ажиллагаа, чадавхиа нэмэгдүүлж байна" гэж мэдэгджээ.
Мөн тэрээр "Украины байдал огцом муудаж, цэргийн ажиллагаа үргэлжилж байгаад бид маш их санаа зовж байна" гэсэн байна. Цаашлаад, НҮБ-ын Дүрвэгсдийн комисс хөрш орнуудын засгийн газруудтай хамтран ажиллаж, аюулгүй байдал, хамгаалалтыг эрэлхийлж буй хүмүүст хилээ нээлттэй байлгахыг уриалж. Бид албадан нүүлгэн шилжүүлэх аливаа нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах бүх талын хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байна” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN