Украины элчин сайд Оросын бизнесменүүдийн хувьцааг хураахыг Туркийн эрх баригчдаас хүслээ

Украины элчин сайд Оросын бизнесменүүдийн хувьцааг хураахыг Туркийн эрх баригчдаас хүслээ

Анкарад суугаа Украины элчин сайд Василий Боднар өнөөдөр /2022.02.24/ хэвлэлийн бага хурлын үеэр Туркийн эрх баригчдад хандан агаарын орон зай болон Дарданел, Босфорын хоолойгоор Оросын цэргийн хүчнийг нэвтрүүлэхгүй байхыг хүслээ.

Тэрбээр, “Бид Оросод хориг тавихыг хүсэж байна. Ялангуяа Туркэд байгаа Оросын бизнесийнхний хувьцааг хураахыг хүсэж байна” гэжээ. Мөн Туркт оршин сууж байгаа Украины иргэд, тэр дундаа тусламж шаардлагатай хүмүүст дэмжлэг болохыг” уриалсан байна.

“Цөмийн зэвсэгтэй улс тусгаар тогтносон өөр улс орон руу илэрхий гал нээж, дайн эхлүүлсэн тохиолдол бүс нутагт анх удаа тохиож байна” гэж Боднар онцоллоо.

Мөн тэрбээр “Орос Украин руу бүхий л фронтоор, тэр дундаа Крым, Беларусийн хилээр, Донбассын зүүн бүс нутгаар довтолж байна. Бид дэлхий нийтийг Путиний эсрэг эвсэл байгуулж, дайныг, энэ бүс нутагт дайныг өргөжүүлэхээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. Бид Туркийн ард түмэн Украиныг энэхүү шударга үйл хэргийг дэмжинэ гэдэгт найдаж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, Украины арми, Украины олон нийтийн тусламжтайгаар бид энэ дайнд ялна гэдэгт итгэж байна. Гэхдээ өнөөдрийг хэзээ ч бүү март. Учир нь хоёрдугаар сарын 24-нд дэлхий өөрчлөгдлөө. Интернетэд гарч буй олон мэдээллүүд үнэнийг тусгаагүй, түүнчлэн Орос ч гэсэн хуурамч мэдээллийн дайныг эхлүүлсэн” гэж нэмж хэллээ.

Сүүлийн саруудад ОХУ Украины хил орчмоор 100 гаруй мянган цэрэг цуглуулсан талаар В.Путин тайлбарлахдаа түрэмгийлэх бодолгүй байгаа гэсэн ч түүнийгээ үгүйсгэв.

                                                                                              Эх сурвалж: АА

Э.Мишээл