В.Путины ойр дотны хүмүүст АНУ-аас тавьсан хориг арга хэмжээг танилцуулах төлөвтэй байна

В.Путины ойр дотны хүмүүст АНУ-аас тавьсан хориг арга хэмжээг танилцуулах төлөвтэй байна

Украин улсад ОХУ цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа өнөөдөр /2022.02.24/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн твиттер хуудастаа “Энэхүү халдлагын үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос хүлээх бөгөөд АНУ болон түүний холбоотон, түншүүд нэгдсэн байдлаар шийдэмгий хариу өгөх болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын хэд хэдэн дээд албан тушаалтнууд өнөө өглөө /2022.02.24/ эрт 07:00 цагт Цагаан ордонд хүрэлцэн ирсэн талаар CNN агентлаг мэдээллээ. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины сүүлийн үеийн үйл явдлын талаар хэлэлцэж, 12:00 цагт ард иргэдэд хандаж мэдээлэл хийнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ. Энэ үеэр томоохон санхүүгийн байгууллагуудаас ОХУ-д тавьж буй хориг болон Ерөнхийлөгч В.Путины ойр дотны хүмүүст авсан нэмэлт хориг арга хэмжээг танилцуулах төлөвтэй байгаа ажээ.