Өнгөрөгч шөнө болж өрнөсөн Украины нөхцөл байдлын мэдээллийг хүргэе.
ОХУ хэд хэдэн фронтоор дайралтаа үргэлжлүүлж Украины нийслэл рүү улам ойртсон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Оросын цэргийн хүчин Чернобылийн атомын цахилгаан станцыг хяналтдаа авсан гэж Украины албаныхан мэдэгдэв.Чернобыл нь Украины нийслэл Киевээс хойд зүгт 130 км зайд оршдог. Чернобылыг эзэлснээр Оросын цэргүүд Киев рүү нэвтрэхэд нэг алхам ойртсон гэж шинжээчид үзэж байна.
НҮБ-ын мэдээлснээр энэ хугацаанд Украинаас 100 мянга гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэжээ. Олон мянган хүн Молдав, Румын руу явсан гэсэн мэдээлэл байна. Мөн хөрш зэргэлдээх хэд хэдэн улс олон тооны дүрвэгсдийг хүлээж авахаар бэлтгэж эхэлжээ.Одоогоор амиа алдагсдын тоо тодорхойгүй байгаа ч энгийн иргэд хохирсон талаар албаныхан мэдээллээ.
Дайны нөхцөл байдал хурцдах үеэр Украины ерөнхийлөгч В.Зеленский ард түмэндээ хандан мэдэгдэлд хийжээ. Тэрбээр “ОХУ шинэ төмөр хөшиг үүсгэж, соёл иргэншсэн ертөнцөд хаалт бий болголоо. Өнөөдөр бидний сонссон зүйл бол зөвхөн пуужингийн дэлбэрэлт, тулаан, нисэх онгоцны чимээ биш юм. Энэ бол Оросыг соёл иргэншсэн ертөнцөөс хааж буй шинэ төмөр хөшигний чимээ юм" гэжээ. Төмөр хөшиг нь Дэлхийн 2-р дайны төгсгөлөөс Хүйтэн дайн дуустал Европын коммунист Дорнод ба капиталист Барууны хоорондох хуваагдлыг илэрхийлдэг.
Зеленский Украины зэвсэгт хүчин Донбассын зүүн бүс нутгийг амжилттай хамгаалсан гэж мэдэгдсэн ч хамгийн асуудалтай газар бол тус улсын өмнөд хэсгийн Херсон хот гэв.
Киев хотын захад байрлах нисэх баазыг Оросын цэргүүд хяналтдаа авсны дараа Украины цэргүүд агаарын бааз болон нисэх онгоцны буудлыг эргүүлэн авахыг оролдох үеэр ширүүн тулаан өрнөжээ.
Их Британийн Батлан хамгаалах яам Украйны арми түрэмгийллийн эсрэг тууштай эсэргүүцэл үзүүлж байгаа ч хоёр тал их хэмжээний хохирол амссан гэж мэдэгдэв.Тодруулбал, нийслэл Киевийн ойролцоох Броварид болсон агаарын цохилтын улмаас зургаан энгийн иргэн, зүүн хойд хэсгийн томоохон хот болох Харьковын гадна талд буудалцааны улмаас нэг хүн амиа алдсан гэж мэдээлсэн байна. Украин Оросын 50 цэргийг устгаж, зургаан нисэх онгоцыг устгасан гэж мэдэгдсэн ч уг мэдээлэл батлагдаагүй байна. Энэ талаар ерөнхийлөгч Зеленский Украин "цэргээрээ хохирсон" гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Оросын зарим байлдагч бас олзлогдсон. Урьдчилсан мэдээгээр, Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины доод тал нь 137 цэрэг амиа алдаж, 316 цэрэг шархадсан байна" гэжээ.
Нөхцөл байдал ширүүссээр байна. Барууны орнууд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээгээ зарласаар байна. Өнөөдөр НАТО-ийн удирдагчид хуралдаж, Украины асуудлыг хэлэлцэх юм.
In summer 2020, I fled Belarus to Ukraine. Thousands more Belarusians found a safe haven here, forced to leave their home. We remember that & are grateful. Belarus is not Lukashenka & his army. My full solidarity with the struggling Ukrainian people. pic.twitter.com/hkFvDbGAVy
— Franak Viačorka (@franakviacorka) February 24, 2022
Эх сурвалж: BBC