Өчигдөр өглөө /2022.02.24/ Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарлаж, үүнээс хойш ОХУ-ын цэргийн хүчин Украины хотууд руу пуужин харваж, агаарын баазуудад нь цохилт өгч дайн албан ёсоор эхлээд байгаа билээ.
Тус дайнтай холбогдуулан ОХУ-ын томоохон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа юм. Сүүлийн байдлаар гэхэд тус улсын 50 гаруй хотод жагсаал болж байгаа бөгөөд хүчний байгууллагынхан 1500 хүнийг баривчлан саатуулжээ. Мөн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос гаргасан мэдэгдэлдээ “хууль бус арга хэмжээ зохион байгуулсан болон оролцсон иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн байна.
ФОТО: