Таван ханатай гэр шатаж, хоёр иргэн галд өртөн амиа алджээ

Таван ханатай гэр шатаж, хоёр иргэн галд өртөн амиа алджээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр 23:40 цагт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоогийн 45 дугаар гудамжны задгайд гэр шатсан дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг очиход таван ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт Х /45 настай эрэгтэй/, Ж /47 настай эрэгтэй/ нар өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.