“Хүүгээ цэрэгт үдэж буй Украин ээж” гэх зураг ХУДАЛ

“Хүүгээ цэрэгт үдэж буй Украин ээж” гэх зураг ХУДАЛ

Өчигдөр /2022.02.24/ ОХУ Украин улс руу дайрснаар тус улсын иргэд өөрсдийн амьдардаг орон байраа орхин зугтаж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийн сайтууд дээр зүрх шимшрэм зураг, дүрсүүдийг нийтлэх болсон.

Иймд иргэд аливаа зураг бичлэг, мэдээнд эх сурвалжийн баталгаагүйгээр итгэж автахгүй байхыг анхааруулж байна. Дайралттай холбогдуулан “18-60 насны бүх эрчүүдийг цэрэгт татаж байна” гэх худал мэдээлэл цацагдсаны дараа “Хүүгээ цэрэгт үдэж буй Украин ээж” гэх зураг цахим сүлжээнд цацагдсан юм. Тус зургийг анх BBC мэдээллийн сайт цацсан боловч цэрэгт биш ээж хүү хамтдаа метро руу явж байх үеийн  зураг аж.