Оросын арми 800 хүний амь насыг хохироосон гэж Украин мэдэгдлээ

Оросын арми 800 хүний амь насыг хохироосон гэж Украин мэдэгдлээ

Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.02.24/ гаргасны улмаас нэг их удалгүй, байлдааны бэлэн байдалд байсан тус улсын цэргүүд нь Украинд цохилт өгч эхэлсэн юм.

Украины ерөнхийлөгч В.Зеленский тус улсын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгийн Донбасс болон бусад хэсэгт халдлагыг няцааж байна гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.02.25/ Украины Батлан хамгаалах яам, “дайралт эхэлснээс хойш Оросын арми 800 орчим хүний амийг хөнөөсөн гэж мэдэгдлээ. Мөн тус яамны мэдээлэлд, Оросын 30 гаруй танк, долоон онгоц, зургаан нисдэг тэргийг устгагдсан гэжээ. Харин Украины мэдэгдсэн энэхүү “тоо баримтыг бие даан шалгах боломжгүй” байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.