Монгол Улс ирэх 2023 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ

Монгол Улс ирэх 2023 оноос АНУ руу шууд нислэг үйлдэнэ

Өчигдөр /2022.02.24/ Америкийн худалдааны танхим буюу “Amcham”-аас “АНУ-руу шууд нислэг үйлдэх боломж, шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ, ИНЕГ, ГХЯ-ны холбогдох удирдлага, АНУ-ын Төрийн департамент, Тээврийн яам, FAA, TSA болон МИАТ ТӨХК, Аэромонголиа ХХК, Изинис Эйрвэйз ХХК-ийн удирдлагууд оролцож, шууд нислэг үйлдэхэд АНУ-ын талаас тавигдаж буй хууль эрхзүй, аюулгүй ажиллагаа болон техникийн шаардлагуудын талаар болон тулгамдаж буй асуудлуудаар хоёр тал санал солилцлоо. Монголын талаас 2023 ондоо багтан бэлтгэлээ хангаж, шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна гэв.