"Барьцаа хөрөнгө нь хангалтгүй ирээдүйд олох орлого барьцаалсан чанаргүй зээлдэгч нарыг асуудлыг шүүх рүү шилжүүлнэ" гэв

"Барьцаа хөрөнгө нь хангалтгүй ирээдүйд олох орлого барьцаалсан чанаргүй зээлдэгч нарыг асуудлыг шүүх рүү шилжүүлнэ" гэв

Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ирээдүйд олох орлого барьцаалж зээл авсан ч чанаргүй зээлдэгч болсон аж ахуйн нэгжийг шүүхэд өгөхөөс өөр арга байхгүй. Харин зээлийн барьцаагаа нэмж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа компаниудыг ойлгож хүлээж авна гэдгийг онцлов. Тэрбээр "Барьцаа хөрөнгө нь хангалтгүй ирээдүйд олох орлого барьцаалсан чанаргүй зээлдэгч нарын асуудлыг хууль хяналтын байгууллага руу явуулна. Үүнээс өөр арга байхгүй. Харин зээлдэгч нар шинээр уурхай, үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалж, зээлээ сунгах хүсэлт гаргаж байна. Эдгээр хүмүүст боломж олгох талаар судалж байгаа" гэлээ.