Ж.Эрхэмбаатар: Зээлдэгч нар зээлийн хөрөнгөө өөр зүйлд зарцуулж, үнэтэй автомашин авч уначхаад ковидын нөхцөл байдал гэх тайлбар тавьж байна

Ж.Эрхэмбаатар: Зээлдэгч нар зээлийн хөрөнгөө өөр зүйлд зарцуулж, үнэтэй автомашин авч уначхаад ковидын нөхцөл байдал гэх тайлбар тавьж байна

Хөгжлийн банкны зээлдэгч нар зээлийн хөрөнгөө зориулалтын бусаар ашиглаж байгаа талаар Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар онцоллоо. Тэрбээр "Зарим зээлдэгч нар Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, том үйлдвэр барьсан байна гэж ярьж байна. Угтаа энэ нь бол тухайн хүний л бизнес. Тэр хүн л хувьцааг нь эзэмшиж, ашиг орлогыг нь тэр хүн л хүртэж байгаа. Монгол Улсын төлөө үйлдвэр байгуулсан байхад Хөгжлийн банк хураах гээд, үйл ажиллагааг нь зогсоох гээд байгаа мэдээлэл бол үндэслэлгүй. Тэдгээр зээлдэгч нар 800-1200 хоног зээлээ төлөөгүй байгаа юм. Кредос ХХК нь протейны үйлдвэр барина гэж 20 тэрбум төгрөгийн зээл авсан ч 6 орчим тэрбумаар нь нэг сэндвичин барилга бариад үлдсэн зээлийн хөрөнгөөрөө хуралдааны бизнес, үнэт эдлэлийн дэлгүүрт хөрөнгө оруулж, үнэтэй автомашин авч уначхаад ковидын нөхцөл байдал гэх тайлбар тавьж байна" гэв.