Орос улс Украинд бүрэн хэмжээний довтолгоо хийж, олон сая хүнийг айдаст автуулаад байна.
Тэгвэл Украинд байгаа Хятад, Хонконг, Макао, Тайванийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр чартер нислэг зохион байгуулах болсон талаараа Киев дэх БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгдлээ. Тус мэдээлэлд, "Украинд байгаа Хятадын иргэд, компаниуд ихээхэн эрсдэлд орлоо. Хэд хэдэн чартер нислэг бэлдэх, хүмүүсийг эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулахын тулд хоёрдугаар сарын 27 /2022.02.27/-ны өдрийг хүртэл хүмүүсийг бүртгэж эхэллээ" хэмээн тус улсын ЭСЯ-ы мэдэгдэлд өгүүлжээ.