"Оросын цэргүүд Киевийн хойд талд байх нисэх онгоцны буудлыг эзэлж чадаагүй” гэв

"Оросын цэргүүд Киевийн хойд талд байх нисэх онгоцны буудлыг эзэлж чадаагүй” гэв

Оросын арми Украины нийслэл Киев хот руу пуужин харвасан талаар тус улсын батлан хамгаалахын яам мэдэгдлээ. Одоогоор Киев хотын Даймер, Иванковт тулалдаан үргэлжилж байгаа бөгөөд Оросын олон тооны хуягт техникүүд урагш давшилсаар байгаа аж.

Өнөөдөр өглөө Украины арми нийслэл Киев хотын дээгүүр нисэж явсан ОХУ-ын онгоцыг унагасан гэж мэдэгдэв. Онгоц орон сууцны барилгыг мөргөж, томоохон осол болсон байна.

Украины Батлан хамгаалахын дэд сайд өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ “Оросын цэргүүд Киевийн ойролцоох бүсэд өнөөдөр орой гэхэд тулж ирэхээр байна” гэв. Гэсэн ч Украины цэргүүд Оросын армийг Киевт нэвтрүүлэхгүйн тулд Тетерив голын гүүрийг сүйтгэжээ. Оросуудын зорилго Киев хотыг эзэлж, одоогийн эрх баригчдыг засгийн эрхээс зайлуулах гэж Украин болон өрнөдийн орнууд үзэж байгаа юм.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес “тагнуулын албаны баталгаажуулсан үнэлгээгээр ОХУ Киевийг эхний өдөр эзлэн авах зорилгоо биелүүлж чадаагүй. Учир нь Украинчууд бууж өгөлгүй тулалдсан. Одоогоор Оросын зэвсэгт хүчин 450 орчим албан хаагчаа алдаад байна. Тэд Киевийн хойд талд байх нисэх онгоцны буудлыг эзэлж чадаагүй” гэжээ.

Эх сурвалж: BBC