Агаарын довтолгооны улмаас Украинд 25 энгийн иргэн амь үрэгдсэн гэж НҮБ мэдэгдлээ

Агаарын довтолгооны улмаас Украинд 25 энгийн иргэн амь үрэгдсэн гэж НҮБ мэдэгдлээ

НҮБ-ын хүний эрхийн албанаас ОХУ Украинд агаарын цохилт өгсний улмаас дор хаяж 25 энгийн иргэн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан гэж мэдэгдлээ. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч амиа алдагсдын тоо үүнээс их байж болзошгүй гэв.

Оросын арми Украины нийслэл Киев хот руу пуужин харвасан талаар тус улсын батлан хамгаалахын яам мэдэгдсэн. Одоогоор Киев хотын Даймер, Иванковт тулалдаан үргэлжилж байгаа бөгөөд Оросын олон тооны хуягт техникүүд урагш давшилсаар байгаа аж.