Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас “Украинд байгаа өөрийн орны иргэдийг аюулгүй бол арилжааны болон бусад хэлбэрийн газрын тээврийн хэрэгсэл ашиглан Украин улсаас яаралтай явахыг" дахин уриаллаа.
Учир нь Украины аюулгүй байдлыг "маш тогтворгүй" хэмээгээд "нөхцөл байдал ямар ч сэрэмжлүүлэггүйгээр муудаж магадгүй" гэж анхааруулсан байна. Мөн өөрт хамгийн ойр байрлах хоргодох байр эсвэл хамгаалагдсан газрыг мэдэж аваарай. Миномёт болон пуужингаар галласан тохиолдолд орон нутгийн удирдлагуудын зааврыг дагаж, яаралтай хоргодох газар хайх хэрэгтэй” гэж анхааруулгад дурджээ.