Оросын арми 200 орчим пуужин харвасны зарим нь "энгийн суурин газруудад нөлөөлсөн" гэж мэдэгдэв

Оросын арми 200 орчим пуужин харвасны зарим нь "энгийн суурин газруудад нөлөөлсөн" гэж мэдэгдэв

Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш АНУ нийтдээ 200 гаруй удаа пуужин харвасныг ажигласан гэж АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан баасан гараг /2022.02.25/-т сэтгүүлчдэд мэдэгдэв.

Тэрээр, “Харваж буй пуужингууд нь баллистик болон далавчит пуужингийн холимог байсан. Уг пуужингуудыг газар болон агаараас харвасан” гэж нэмж хэлэв. Мөн "Бидний ажигласан эдгээр пуужингийн зарим нь энгийн иргэдийн оршин суудаг бүс нутагт нөлөөлсөн" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN