Оросын цэргүүд Киев хотын цахилгааныг бүхэлд нь таслахыг оролдож байна гэв

Оросын цэргүүд Киев хотын цахилгааныг бүхэлд нь таслахыг оролдож байна гэв

Оросын арми Украины нийслэл Киев болон бусад хотод цохилт өгсөөр байна. Өнгөрөгч шөнө Киевийн Майдены талбай, Тройщина дүүрэгт олон удаагийн дэлбэрэлт болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ. Мөн Василькив дахь нисэх онгоцны буудлын ойролцоо ширүүн тулаан өрнөсөн байна.  

Одоо Троещина дүүрэгт байрлах ДЦС-6 цахилгаан станцын орчимд тулаан үргэлжилж байна гэж Украины Төрийн тусгай албанаас мэдээллээ. Энэ халдлага нь хотыг цахилгаангүй болгох гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн албаныхан үзэж байна.

Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч, шүхэрчидтэй Оросын Илюшин Ил-76 онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдлээ. Ил-76 бол дөрвөн хөдөлгүүртэй, олон зориулалm бүхий том нисэх онгоц юм. Цахим сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн онгоцыг Киевийн ойролцоох Василькивын ойролцоо унагасан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC