АНУ, Их Британи тэргүүтэй орнууд Оросын нисэх онгоцуудыг өөрийн улсын агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглолоо

АНУ, Их Британи тэргүүтэй орнууд Оросын нисэх онгоцуудыг өөрийн улсын агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглолоо

Их Британи улс өчигдөр/2022.02.25/ Оросын үндэсний агаарын тээврийн Аэрофлот болон хувийн компаниудын нислэгүүдийг өөрийн агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглолоо. Үүний хариуд ОХУ мөн Их Британийн агаарын тээврийн компаниудад хориг тавьсан юм.

Болгарын эрх баригчид өнөөдрөөс Оросын нэг ч онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байна. Өмнө нь Польш, Чех улсууд мөн уг шийдвэрийг гаргаад байв. МӨН АНУ-ын агаарын тээврийн "Delta" компани Аэрофлоттой хамтран ажиллагаагаа зогсоожээ.

Улс орнуудын хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын хамгийн том агаарын тээврийн компани болох S7 ирэх сарын 13-ыг хүртэл Европ руу хийх бүх нислэгээ цуцаллаа.

Эх сурвалж: CNN