Хиймэл дагуулаас харахад “Украиныг орхиж буй хүмүүс Румын хил дээр 6.5 км-ын урттай автомашины цуваа” үүсгэжээ

Хиймэл дагуулаас харахад “Украиныг орхиж буй хүмүүс Румын хил дээр 6.5 км-ын урттай автомашины цуваа” үүсгэжээ

Баасан гараг /2022.02.25/-ийн үдээс хойш хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаас, “хүмүүс Украиныг орхин Румын улс руу нэвтрэхээр замын хөдөлгөөний урт дараалал үүссэн”-ийг харуулжээ.

Тодруулбал, Украины баруун өмнөд хэсэгт орших Сиретийн хилийн боомтын ойролцоогоос авсан зургуудаас 6.5 км-ын урттай автомашины цуваа үүссэн харагдаж байна гэж “Maxar Technologies”-аас мэдээлжээ.  Мөн ОХУ-ын довтолгооноос зугтаж буй Украины иргэд Польш руу нэвтрэх нь ихэсч байна гэж CNN агентлаг өмнө нь мэдээлсэн билээ.

2-р сарын 25-нд Украйнаас Румын руу явахыг хүлээж зогссон машинуудын хиймэл дагуулын зураг